”Ойн салбарын судалгаа шинжилгээ ба бодлогын шинэчлэл" олон улсын зөвлөгөөн болоо
”Ойн салбарын судалгаа шинжилгээ ба бодлогын шинэчлэл" олон улсын зөвлөгөөн Европын холбоо ба ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэй STREAM төслийн хүрээнд зохион байгуулагдлаа. Тус олон улсын зөвлөгөөн нь Ойн салбарын судалгааны талаарх мэдээлэл солилцож, улмаар салбарын хөгжилд түлхэц болохуйц бодлого боловсруулахад дэмжлэг болох зорилготой юм.
Зөвлөгөөнийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Аксель Никэйз, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар нээж үг хэллээ.\ ”Ойн салбарын бодлого эрх зүйн шинэчлэл” сэдвээр Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Европын Холбоо ба Монгол улсын хоорондын Ойн түншлэл” сэдвээр Монгол улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын Багийн ахлагч Адриэн Моргуэс, “Монголын орны ойн салбарыг хөгжүүлэхэд хандлагын өөрчлөлтийн хэрэгцээ шаардлага” сэдвээр GIZ STREAM төслийн Ойн ахлах зөвлөх Дан Алтрел нээлтийн илтгэлүүдийг тавилаа. Хоёр талын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын илтгэлүүд үргэлжилж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.4.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20