Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр Б.Хажидмааг томилжээ
Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр Б.Хажидмааг томилжээ. МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга асан сэтгүүлч Б.Хажидмааг БНСУ-ын нийслэл Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилжээ. Сэтгүүлзүйн докторант тэрбээр МУИС-ийг 2003 онд Олон улсын сэтгүүлчээр төгссөн. Мөн сургуульдаа Олон улсын харилцааны магистр, сэтгүүлзүйн магистраар суралцжээ.
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 2014 онд Конкүк Их сургуулийн Төрийн удирдлагын магистр төгссөн юм байна. Вашигтоны Их сургуульд ч мэргэжил дээшлүүлжээ. Тэрбээр МАН-ын төв аппаратаас гадна “Өдрийн сонин”-д сэтгүүлч тоймч, “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгч, “УБТЗ” ХНН-ийн аялал жуулчлалын төвийн захирлаар ажилласан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.206.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20