Өмнө нь ял шийтгүүлж байсан 40 орчим этгээдийг ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙНХАН барьжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-06

Урьд өмнө нь ял шийтгүүлж байсан 40 орчим иргэнийг Эрүүгийн цагдаагийнхан баривчлан саатуулжээ. 2002 онд эрүүгийн гэмт хэрэгтнүүд тухайн үеийн томоохон компанийн захирлууд, улс төрчдийг дарамталж, зодоон цохиондоо хүрсэн “Центрпойнт”-ийн гэх дуулиант хэрэг гарч, нийгэмд шуугиан тарьж байсан билээ. Эрүүгийн цагдаагийнхан саяхан урьд өмнө удаа дараа ял шийтгүүлсэн 40 орчим этгээдүүдийг баривчилсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоон, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүд А зэрэглэлийн бүсэд байрлалтай орон сууц, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгийг хууль бусаар авсан гэх мэт олон төрлийн гэмт хэрэгт ял сонсон шалгагдаж байгаа юм байна.

Ямартай ч энэ хууль бус үйл ажиллагааг нь хуулийнхан тэр дундаа Эрүүгийн цагдаагийнхан анхааралдаа авч шуурхай шалгаад эхэлжээ. Гагцхүү нэгэн үед хуулийнханд дийлддэггүй байсан эрүүгийн гэмт хэрэгтэн, түүний хамсаатнууд иргэдийн шудрагаар хөдөлмөрлөж олсон эд хөрөнгийг хэрхэн өөрийн болгож амжиргаа залгаж байгааг хууль хяналтын байгууллагынхан хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж буй юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.73.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.