Үер буусантай холбоотойгоор 30 мянга орчим хэрэглэгчийн цахилгааныг таслаад байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-07
Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Өнөөдөр 09:00 цагаас хойш тус компанийн нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байгаа юм.
Цахилгааныг тасалсан томоохон хэмжээний байршлуудын мэдээллийг хүргэе.
1. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Зуслангийн чиглэл Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;
2. Баянзүрх дүүргийн Натур, S-Outlet дэлгүүрийн орчмоор;
3. Сүхбаатар дүүргийн 1-р хороо Коёото хотхоны 32-35-р байр, Замын цагдаагийн газар орчмоор;
4. Хан-Уул дүүргийн “Алтай”, “Гэрэлт өргөө”, “Дэлгэрэх” хотхон
5. Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Баянбулагийн гудамжнуудад цахилгаан таслаад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.90.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.