Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-11
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гаас Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв. Тэрээр мэндчилгээндээ Япон Улсын төр засгийн нэрийн өмнөөс болон Японы ард түмний өмнөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд болон монголын ард түмэнд Үндэсний их баяр Наадмын баярын мэнд хүргэж, өнгөрсөн жил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцсондоо баяртайгаа байгаагаа онцолж, бүс нутгийн чухал түнш болох Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.125.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.