“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар Б.ОТГОНСҮХИЙГ томиллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-19

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга асан Батсуурийн Отгонсүхийг томилжээ.

Б.Отгонсүх нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга, 2017-2019 онд “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн захирал, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн төслүүдийн удирдагч, 2021-2022 он хүртэл Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.