ГАЛУУТ сумын иргэд 100 жилийн ойн хүрээнд модон жорлонг халж  НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР байгуулжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-19

Энэ жил 100 жилийн ой нь тохиож байгаа дөрвөн аймаг 30 гаруй сум байна. Тэдгээрийн нэг нь Баянхонгор аймгийн улсын тэргүүний Галуут сум юм. Галуут сумын удирдлагууд орон нутгийн нөөц хөрөнгө, нутгийн иргэдийн хандив дэмжлэгээр 100 жилийн ойгоороо наадамчин олон, нутгийн олондоо зориулж НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР, ХАЛУУН УС, ХУДАЛДААНЫ ТӨВ нээжээ.

Энэ нь нутгийн иргэдийн сумынхаа 100 жилийн ойд барьж буй бэлэг аж. Баянхонгор аймгийн Галуут сумд аймгийн төв анх байгуулагдаж, нутгийн түмний шүтээн болсон БАЯНХОНГОР ХАЙРХАН уулаар аймгийнхаа нэрийг нэрийдсэн түүхтэй юм. Өнөө жил тус аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Галуут гэсэн таван сумын тэгш ой тохиож байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.87.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.