Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан, Дундговь аймгийн Луус сумын уугуул Батбаярын Пунцагжбалжирын хар шүдлэн түрүү магнай торгон жолоогоо өргөсөн билээ. Луус сумын Наран багийн уяач Э.Улаанхүүдээ баяр хүргэж сумын хүндэт иргэнээр өргөмжлөн хүндэтгэл үзүүлжээ.
Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн, төрийн түмэн эх хурдан шүдлэнг ур ухаан, авьяас билгээрээ уяж сойсон Э.Улаанхүү танд нийт нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хурдан морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай хэмээн Луус сумын Засаг дарга нь цахим сүлжээнд нийтэлжээ.
-
2024-11-20