ЭСЯ: БНХАУ-д зорчих хугацаандаа ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд залилуулахгүй байхыг анхааруулж байна
Монгол иргэд БНХАУ-д визгүй зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн улмаас ажилласан хугацааныхаа цалинг авч чадахгүй байх, залилуулах зэрэг тохиолдол гарч байгаа аж.
Иймд тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас гаргасан сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд "Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5,000-10,000 юаниар торгодог. Хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 50,00-20,000 юаниар торгох хуулийн заалттай тул БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд залилуулахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20