Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 23,1 мян.тн шатахуун тээвэрлэлээ
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар энэ оны байдлаар 23,1 мян.тн шатахуун тээвэрлээд байна. “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” хооронд 2023 оны 02 дугаар сард байгуулсан санамж бичгийн хүрээнд ийнхүү орон нутагт шатахуун хүргэх тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна. Төмөр замаар шатахуун тээвэрлэснээр стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангаж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг ханган шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, авто замын эвдрэл үүсгэхгүй байх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20