Консул асан Д.Мөнх-Эрдэнийн ХҮРЭН АЗАРГА Батноров сумын 100 жилийн наадамд ТҮРҮҮЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-21

Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат иргэн Даваагийн Мөнх-Эрдэнийн ХҮРЭН АЗАРГА Хэнтий аймгийн Батноров сумын 100 жилий ойн наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүлжээ. Хүрэн азарга өмнө нь Баянхонгор аймгийн баяр наадамд түрүүлж, Ламын гэгээний ойд айрагдсан бөгөөд өөрийнх нь адуун сүргийн унаган хүлэг юм. Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" Морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж, Монгол улсын шилдэг холбоо болгож байсан адуунд дуртай эрсийн нэг билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.201.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.