МУИС-ийн V байрны урд барьж буй замын ажлыг зогсоож, арга хэмжээ авна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр МУИС-ийн тавдугаар байр буюу Эдийн засгийн сургуулийн урд тавьж буй явган хүний замын ажлыг зогсоохоор болжээ. Уг замыг тэр орчмын дулааны шугам сольсон компани хийж байгаа. Гэвч нэгдүгээрт явган замын стандартад нийцэхгүй, хоёрдугаарт нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэлгүй дур мэдэн гүйцэтгэж эхэлсэн юм байна.
Тиймээс тухайн компаний энэхүү ажлыг нэн даруй зогсоож, шуурхай арга хэмжээ авахыг хотын дарга үүрэг болгожээ. Мөн хотын даргын ахлах зөвлөх тус компанид арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20