Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөн
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-25

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг дүүргүүдэд зохион байгуулж, тохижилт бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор мэдээлэл авахаар болсон. Энэ дагуу өнөөдөр шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдлаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Олон Улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо далан дагасан авто замын ажлын талаар мэдээлэл хүргэсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх 6 дугаар сард гадны хөрөнгө оруулагчдын томоохон уулзалт зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр төслөө танилцуулах хэрэгтэй гэсэн юм. Нийслэлээс олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Харин Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо далан дагасан авто замын тухайд мэргэжлийн байгууллагыг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар боллоо.

Мөн энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, үр дүнгээс гадна хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа

  • Нийслэлийн хэмжээнд орон сууцны зориулалттай барилгын нэг давхрыг өргөтгөн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа хэдэн аж ахуй нэгж байгууллагууд байгаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ саналын талаар

Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг

  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн талаар

Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат

  • Баянзүрх дүүргийн 13 хорооны 172 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцын талаар
  • Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгайн хойд хэсгийн гэрэлгүй айл өрхүүдийн гэрэлтүүлгийн талаар
  • Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 6,7,8 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын талаар
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа сагсан бөмбөгийн талбай, тохижилтын талаар
  • Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин Соёлын ордонг төвлөрсөн шугамд холбох ажлын талаар тус тус танилцуулж, мэдээлэл хүргэсэн.

Баянзүрх дүүргийн 13 хорооны 172 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцын тухайд үндсэн барилгын карказ дүүргэлтийн ажил хийгдсэн. 2019 оны 8 дугаар сарын 15-нд гэрээ байгуулагдсан. 2023 оны 8 дугаар сарын 22 гэрээ дуусах юм. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгайн хойд хэсгийн гэрэлгүй айл өрхүүдийн гэрэлтүүлэг буюу эрчим хүчээр хангах ажлын гэрээ 2020 оны 7 дугаар сарын 8-нд гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 01-нд дуусах ёстой. Ажлын явц 70 хувьтай явагдаж байна. Шүүхийн маргаантай байгаа учраас ажил зогсоод байгаа юм. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа сагсан бөмбөгийн талбай, тохижилтын хувьд газрын асуудал шийдэгдвэл ажил хугацаанаас өмнө дуусах төлөвлөгөөтэй явагдаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.238.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.