Үндэсний сур харвааг баяжуулан, хөгжүүлэх “Харвуул их наадам” чухал ач холбогдолтой
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-25

Монгол түмний эрийн гурван наадмын нэгэн төрөл, үндэсний өв соёлын илэрхийлэл сур харвааг эртнээс нааш эсгий туургатан, олон ястан, угсаатны дунд түгэн дэлгэрсэн уламжлалт хэв шинжээр нь сэргээн хөгжүүлэх зорилготой “Харвуул их наадам” хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн нутаг, Заг Байдрагийн түүхт Хүрэн бэлчирт үргэлжилж байгаа Монгол туургатны харвуул их наадамд Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун тэргүүтэй харваачид, мөн Өвөрмонгол, Тува харваачдын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог болж байна.

Харвуул их наадам нь Холч харваа, Бөмбөг намнах харваа, Уламжлалт зэвт харваа, Нумт харваа, Саранпай харваа болон Үндэсний сурын харваа гэсэн төрлүүдээр үргэлжилж байгаа төдийгүй наадмын үеэр Үндэсний сурын спортын зэрэг цол олгох аж. Мөн соёлын биет болон биет бус өвийг дэлгэрүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нүүдэлчдийн соёлын отгийг нээж, наадамчин олонд толилуулж байна. Түүнчлэн дуутай хуруу, адуучин зэрэг ардын уламжлалт наадгай, урлагийн үзүүлбэрээс сонирхуулж, сонирхогчдын бооцоот харвааны тэмцээн болон “Их хааны хуралдай” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.12.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.