Нийслэлийн эрүүл аюулгүй орчид амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм. Харин 2023 онд зургаан дүүргийн нутагт дэвсгэрт 111 байршлын 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Тодруулбал: СХД-н Таван шарын автобусны буудлаас БЗД-н Офицэрийн тойрог хүртэл, мөн СБД-н Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас ХУД-н Яармагийн нутаг дэвсгэрийн байршлууд үүнд хамаарч байна. Энэ хүрээнд 7-р сарын 24 ны байдалаар 88 н байршилд 6917 метр хашаа, хайс, буулгасан бөгөөд ажлын явц 94.6 хувьтай байна. Түүнчлэн 46 байршил, хашаа, хайсыг стандартад нийцүүллэхээр ажиллаж байгаа юм. Газрын зөрчил ариргах арга хэмжээний хүрээнд 2023 онд 6 н дүүргийн 132 байршлын 2355 гарааш чөлөөлөх ажлыг төлөвлөсөн.
83 н байршилд 1445 гарааш буюу 34,372 ам метр газар чөлөөлж, ажлын явц 61,3 хувьтай үргэлжилж байна.
-
2024-11-20