"Барби" нээлтээрээ 337 сая доллар олж, ягаан соустай бургер трэнд болов
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-26

‘Barbie’’-гийн бас нэг онцлог нь нээлтээ хийснээр дэлхий дахиныг ягаан өнгө байлдан дагуулж эхэллээ. Дэлхийн томоохон брэндүүд барби ягаан өнгөтэй загваруудыг шинээр гаргасаар байна.

‘Nike’’ брэндээс ягаан өнгийн пүүз, Бразилийн Burger King ягаан соустай бургер, цагирган боовтой коктейль, тусгай баглаа боодолтой "Барби багц" гэх мэтээр хэрэглэгчдийг байлдаж дагуулж, ягаан өнгө мода болон орж ирлээ.

Уг кино нийт $138 сая доллорын төсөвтэй бүтсэн, нээлтийн долоо хоногтоо $337 сая долларын орлого олжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.121.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.