Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон шатахуун тээврийн чиргүүлтэй ЗИЛ-130 машиныг татан гаргажээ. Монгол улсын Ерөнхийлөгчийг санаачлагаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах нуурын ёроолын авултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг буурууулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна. Тус ажиллагааг онцгой ОБЕГ-н тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ж. Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний жанжин штабыг мэргэжлийн удирдлага, Онцгой байдлын байгуулгын аврагчид, ШУТИС-н эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, зэвсэгт хүчний 186,234 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Татан гаргасан шатахуун тээврийн чиргүүлтэй машинаас нийт 10-н тонн шатахуун, тос, тосолгооны материал гарсан бөгөөд тус бохирдлыг авулгүй болгож нуурын бохирдлыг аюулгүй болгон нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруууллаа.
-
2024-11-20