Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 68 хувьтай хэрэгжиж байна
Үйл явдал
/
2023-07-27

Тус ажлын хүрээнд 5 дугаар хорооны Гродок хотхонд дулааны эх үүсвэрийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр DZW 2.8 маркийн 2 ЗУУХЫГ НЭМЖ УГСАРЛАА. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчид өөрсдөө угсарч, ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.

2021 онд өмнөх 2 зуухыг “Мөлүү Хээр” компани угсарч байсан бол 2023 оны нэмэлт зуухнуудыг Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчид өөрсдөө угсарснаар хөрөнгө, мөнгө, цаг хугацаа хэмнэн амжилттай ажиллаж байгаа юм.

Мөн галлагааны 20 хоногийн нөөцийг бэлтгэн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.