Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-07-13
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  • 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Хантайшир зурхайн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Сэнгийн Сүрэнжавт “Улсын мэргэн” цол,
  • 40 сумнаас 37 сум онож 2 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Дорнод аймгийн харваачдын холбооны харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Мэлсийн Бат-Оршиход “Улсын гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 36 сум онож 3 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Халиун өндөр” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ойдовын Сүхбаатарт “Улсын гоц харваач” цол,
  • 40 сумнаас 36 сум онож 4 дүгээр байр эзэлсэн, Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Үндэсний сурын эрч” клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Болдбаатарын Ганбаатарт “Улсын онч харваач” цол,
  • 40 сумнаас 36 сум онож 5 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, “Хас буу” сурын холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Борын Зоригтбаатарт “Улсын тод харваач” цол.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.188.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.