Үерийн усанд боогдсон 212 иргэнийг нүүлгэн шилжүүлж, далан босгон хамгаалалт хийж байна
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх саран” сувиллын газар болон түүний ойр орчимд үерийн улмаас боогдсон нийт 212 иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Нүүлгэн шилжүүлэх ажилд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын нийт 60 гаруй алба хаагч, 12 автомашин, хоёр завьтайгаар оролцлоо.
Мөн үерлэсэн байршлуудад чиг үүргийн болон хороодын ажилтан, албан хаагчид хамтран хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, үүссэн лаг, шаврыг хусаж цэвэрлэх, усанд автсан хэсэгт үерийн далан босгон хамгаалалт хийн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20