Монгол цэргийн нэгдсэн холбооноос 10 мянга гаруй амны хаалт, 400 гаруй зориулалтын хүрз хандивлалаа
Үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол цэргийн нэгдсэн холбооноос Солонгос дахь андуудтайгаа хамтран 10 мянга гаруй амны хаалт, 400 гаруй зориулалтын хүрз хандивлалаа.
Энэ үеэр “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо “Энэ их ажилд шаардлагатай зүйлсээр нь тусалж, хамтран ажиллаж байгаа олон ажилтан, алба хаагчдад урам өгөх зорилгоор Монгол цэргийн нэгдсэн холбооноос хандивьн арга хэмжээг зохион байгууллаа. Тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд бага ч гэсэн хувь нэмрээ өгнө гэдэгт итгэл төгс байна. Энх цагийн эгэл баатрууд болох Зэвсэгт хүчин, Онцгой, Цагдаа, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн болоод бусад хамтран ажиллаж байгаа байгууллагуудын бүх ажилтан, алба хаагчдад ажлын амжилт хүсье. Мөн баярын мэнд дэвшүүлье” гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.24.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20