“Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулж байна
Монгол цэргийн нэгдсэн холбооноос БНСУ-ын “Нүдний шилний нийгэмлэг”-тэй хамтран “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг энэ сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 3000 гаруй ажилтан, алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулж байна.
Энэ үеэр нүдний хараагаа үнэ төлбөргүй оношлуулж, авто рефрактороор шалгаж, тухайн хүний нүдний хараанд тохирсон шилийг газар дээр тааруулан олгож, тохирсон шил байхгүй тохиолдолд БНСУ-д захиалан хийлгэх юм.
“Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил Орхон, Хөвсгөл аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдэд үйлчлэхээрээ онцлогтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20