ЦОГТ-ОВОО СУМЫН 320 ХҮҮХДИЙН ШИНЭ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ЕБС анх 1962 онд байгуулагдаж байсан бол 60 жилийн дараа ийнхүү шинэ сургуультай болж үүд хаалгаа нээлээ.
Аймаг, орон нутгаас хүүхдүүдийнхээ сурч боловсрох, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд энэхүү сургуулийн барилгыг барихад зориулж, 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд “Туст эр констракшн” ХХК хийж гүйцэтгэн, хүлээлгэн өглөө.
Ийнхүү шинэ сургуулийн барилгаа хүлээн авч эрдэмтэн багш нар, сурагч багачууд, эцэг эхчүүд, нутгийн зон олон аймаг орон нутгийн удирдлагуудын хамтаар баяр хөөртэйгөөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20