Гэр хорооллын 210 гаруй айл өрх ИШС-д холбогдоод байна
Үйл явдал
/
2024-11-19

 Орхон аймаг гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа тав тухтай амьдрах нөхцлөөр хангах, агаарын бохирдлыг багасгах зорилгоор “Миний гудамж Бидний гэр” төслийг хэрэгжүүлсэн. 
Тус ажлын хүрээнд Рашаант, Цагаанчулуут, Булаг, Баянбулаг, Наран, Дэнж зэрэг гэр хорооллын 9 багт 5 хос шугам суурьлуулж 1245 айл өрх холбогдох боломжийг бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар нийт 210 гаруй айл холбогдоод байна.  
         Энэ онд Дэнж багийн зүүн дэнж хэсэгт дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усны шугам суурьлуулж 107 айл өрх хашаандаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдлээ. Үүнд орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөг төсөвлөгдөж ажлын гүйцэтгэгчээр "Хөх тавилан" ХХК ажиллажээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.166.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.