Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал боллоо
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар удирдан явуулж, хэлтсийн дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.
Өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгавруудын биелэлтыг хангаж ажиллах, байгууллага, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Мөн зам талбайн халтиргаа гулгаанаас сэргийлэх үүднээс цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хариуцсан хороод, хэсгүүдэд хяналт тавьж ажиллахыг даалгалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20