ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “АХЛАГЧИЙН АЛБА БИДНИЙ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Батлан хамгаалах яамны сайдын зөвлөлийн хурал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар жил бүрийн 11 сарын 9-ний өдрийг Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын “Ахлагчийн албаны бие бүрэлдэхүүн”-ийг алдаршуулах ажил арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа манай аймагт “Ахлагчийн алба бидний бахархал” нэрийн дор чуулган зохион байгуулагдаж чуулганд оролцсон алба хаагчид нийгмийн сайн сайхны төлөөх аян зохион байгуулсан байна. БОЭТ-ийн цусны төвд цус хандивлах, Хүүхдийн болон сэхээн амьдруулах тасагт ус цэвэршүүлэх төхөөрөмж хандивлаж мөн мод тарих аяныг өрнүүлсэн юм. Арга хэмжээний хаалтын арга хэмжээ баярын хурал болж амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20