МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙДЫН ЗӨВЛӨХ С.ОЮУНБИЛЭГ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-14

Иргэдийн оролцоотой Соёлын жилийн хүрээнд Соёл урлагийн салбарын бодлого төлөвлөлт, Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалт болон бусад бодлогын бичиг баримтад заасны дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулсан “Соёлын эрхийн бичиг”-ийн тандалт судалгааг Соёлын яам нийслэлийн Соёл урлагийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү тандалт судалгааг Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн Соёл урлаг хариуцсан албан хаагч нартай уулзаж цаашид хэрэгжүүлэх ажлын хүрээнд Соёлын сайдын зөвлөх С.Оюунбилэг болон нийслэлийн холбогдох албаны хүмүүстэй Налайх дүүрэгт ажиллав.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.252.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.