ЦЭНГЭЛДЭХ буюу “РАПИД” хотхон орчмын ХҮҮХЭД БАГАЧУУД маань тун удахгүй шинэ ЦЭЦЭРЛЭГТЭЙ болно
/2023.11.13/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Цэнгэлдэх буюу “Рапид” хотхоны орчимд шинэ цэцэрлэг тун удахгүй үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авна.
Шинэ цэцэрлэгийн суурин дээр олон давхар барилга байгууламж барих гэж байсан асуудлыг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 оны 01 дүгээр сард нэр бүхий барилгын компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад уламжилж, 2021 оны 05 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрын эрхийг хүчингүй болгосон байдаг.
Ийн дүүргийн Засаг даргын захирамжаар 200 ортой цэцэрлэг барих барилгын шав тавигдаж, Цэнгэлдэх орчмын хүүхэд багачуудаа хүлээн авах бэлтгэл ажил хангагдаад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.148.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20