Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нарын сургалтыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
Сургалтыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нээж хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл, техник тоног төхөөрөмж, хувцас, хэрэглэлийн хангалтыг сайжруулахад жил бүр анхаарч ажиллаж байна. Аливаа байгууллагын үйл ажиллгаа нь санхүүгийн зөв зохицуулалт, хуваарилалттай салшгүй холбоотой учраас нягтлан бодох бодлогын баримт бичиг, ар тал хангалтын журмыг шинэчлэн боловсруулж, санхүүгийн үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байна” гэлээ.
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 70 орчим алба хаагч хамрагдаж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, шилэн дансны мэдээлэл бэлтгэх арга зүй аудитаар илэрсэн зөрчил дутагдал, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зам, цаашид анхаарах зүйлс, эд хөрөнгийн бүртгэлийн программын ашиглалт зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20
-
2024-11-20