Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлэх, хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2023-11-08

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг хүндрэл үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймаг, сумдын Онцгой комиссын гишүүд газар орон дээр нь үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Алба хаагчид цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлэх, хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна.

Энэ сарын 03-05-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас  нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.73.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.