Өнөөдөр Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал Батлан хамгаалахын удирдлагын академийг Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн Батлан хамгаалахын сайд, БХУА-ийн анхны захирал агсан, профессор, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамцын нэрэмжит болгох тухай шийдвэрийг гаргав
Манай улсын хувьд өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, геостратегийн байршил, эдийн засгийн чадавх, боломж зэргээс шалтгаалан төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, нийт иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтыг хөгжүүлж, бэхжүүлэх нь улс орноо батлан хамгаалах хамгийн оновчтой тогтолцоо юм. Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран өнгөрсөн 5, 9 дүгээр саруудад Булган, Архангай аймагт “Бидний бахархал” төслийг амжилттай зохион байгуулсан. Батлан хамгаалах салбарыг аймаг, сум, тосгонд нь очиж, сурталчилах нь ард иргэдэд эх орноороо бахархах, эх орноо гэсэн сэтгэлгээг суулгахаас гадна хүүхэд залууст цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд түлхэц болсон оновчтой арга хэмжээ болсон гэж зөвлөлийн гишүүд үзэж байна.
Ирэх онд энэхүү ажлыг үргэлжлүүлэн бусад аймаг орон нутагт явуулах нь зүйтэй гэдгийг гишүүд дэмжжээ. Хурлын төгсгөлд энэ онд Батлан хамгаалах салбарын гадаад улс орон болон Монгол Улсад хийгдсэн ажлын айлчлалын талаарх мэдээллийг сонсож, үр дүнгийн талаар хэлэлцлээ.
-
2024-11-20
-
2024-11-20