ТОСК: “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК орон нутагт ажиллаа
Үйл явдал
/
2023-11-24

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Хөрөнгийн удирдлагын газрын дарга Ч.Маргад-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын 22-27-ны өдрүүдэд Архангай, Баянхонгор аймагт тус тус ажиллаад ирлээ.

Тодруулбал, томилолтын хугацаанд Архангай аймгийн “Булганхангай” хорооллын 120 айлын орон сууцны хороололд “Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хамрагдан амьдарч байгаа түрээслэгчидтэй тооцоо нийлэх, төлбөрийн үлдэгдэл ихтэй айлуудтай уулзаж, шаардлага мэдэгдэл хүргүүлж, хуримтлагдсан авлагыг бууруулах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “30 айлын орон сууц”-ны зоорийн давхрыг худалдан борлуулах талаар хамтарсан уулзалтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Цаашид түрээсийн төлбөрийн хуримтлалтай айлуудыг утсаар болон гэрээт ажилтнаар дамжуулан тухай бүрт нь шаардлага тавьж, түрээсийн авлагыг бүрэн барагдуулж ажиллах, Баянхонгор болон Архангай аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллахаар боллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.47.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.