#BIM”-ИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖИЛ ШИНЭ ШАТАНД ГАРНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-02
Барилга, хот байгуулалтын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, "Билдингсмарт Монгол" ТББ, “Монголын барилгын инженерүүдийн холбоо”, “Монголын барилгын үндэсний ассоциаци” “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр /2023.02.02/ “BIM FORUM-2023” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “BIM буюу барилгын мэдээлэлтэй загварчлал”-ыг амжилттай нэвтрүүлсэн туршлагатай улс орны төлөөлөл болох БНСУ, Сингапур улсын зөвлөхүүдийг цахимаар оролцуулан туршлага судлан, мэдээлэл солилцов.
Форумыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нээж, үг хэллээ. Тэрээр: "BIM" гэдэг дотоод сүлжээ салбараараа хөдөлж байж хэрэгжих онцлогтой зүйл. Салбарын бүх талын оролцоо жигд байж бодит байдлаар ажиллах систем. Зургийн компаниуд мэдээллээ BIM сүлжээ рүү гээ оруулаад байдаг нөгөө талдаа захиалагч юм уу, гүйцэтгэгч тал нь хэрэглэхгүй бол үр дүнгээ өгөхгүй гэдгийг тодотголоо. Тиймээс цаашид яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд “BIM” нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, барилгын салбарын цахим засаглалд шилжих бодлого, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр энэ системийг нэвтрүүлж, салбар маань шинэ шатанд гарна. Бидний өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэхэд гол дөхөм болно. Мөн цаг хугацаа хэмнэнэ, мөнгө хэмнэнэ, дээр нь барилга чанартай болох давуу талууд бүрдэнэ гэлээ.
Форумаар "Нийгэм, эдийн засгийн салбарын цахим шилжилтэд мэдээллийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагаа", "BIM-Барилгын Мэдээлэлтэй Загварчлалын Road map боловсруулах төсөөлөл, road map боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар", "BIM-ийн олон улсын хэрэглээ, нэвтрүүлсэн туршлага", "Сингапур улсын BIM-ийг нэвтрүүлсэн туршлага, хэрэглээ", "BIM-Барилгын мэдээлэлтэй загварчлалын танилцуулга" "BIM ба AI", "BIM нэвтрүүлсэн туршлага", "BIM программуудын хамтран ажиллах аргачлалууд", “Үүлэн технологи дээр суурилсан Estimator Cloud төсвийн программ", "BIM интеграци”зэрэг сэдвүүдээр илтгэлүүдийг тавьж, мэдээлэл солилцон, хэлэлцүүлэг өрнөлөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.132.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.