ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХНЫГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-09
Орон нутгийн нийтийн аж ахуйн салбарынхныг чадавхжуулах сургалт болж байна. Сургалтыг Монголын Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний Холбоо ТББ-аас санаачлан 2023 оны хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Сургалтад Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар “Салбарын инженерийн байгууламж, тайлан мэдээ, судалгаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө” сэдвээр хэлтсийн мэргэжилтэн Ц.Туяацэцэг “Нийтийн аж ахуйн байгууламжуудын мөрдөж ажиллах хууль, норм дүрэм, стандарт” сэдвээр тус тус мэдээлэл өгч оролцлоо. Түүнчлэн Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар бодлогын баримт бичиг, салбарт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилт, тайлан мэдээ судалгаа, хүний нөөцийн бодлого, ариун цэврийн байгууламж төлөвлөгөө хэрэгжилт зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч байгаа юм.
Дашрамд дурдахад “Удирдах ажилтны туршлага судлах” сэдвээр 21 аймгийн Газрын дарга, удирдлагуудад мэдээлэл өгч сургалт явуулж байсан бол энэ удаад Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын Ерөнхий инженер, ахлах инженерүүдийн дунд зохион байгууллаа. Цаашид салбарын мэргэжилтнүүд, лаборантуудын хүрээнд шат дараатай сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.