ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-09
Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн төлөвлөлтийн шийдлийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгээр олон нийтээс ирэх санал, оновчтой шийдлийг төсөлд тусган хот байгуулалтын салбарын урт хугацааны нэгдсэн бодлогын баримт бичигт тусгаж, боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа юм.
Хэлэлцүүлгийг Барилгын хөгжлийн төвийн БНХСТХ-ийн хэлтсийн дарга С.Даваанямаар ахлуулсан Барилга, хот байгуулалтын яам, ГЗБГЗЗГ-тай хамтарсан баг Дорноговь аймгийн Сайншанд суманд хоёрдугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Өнөөдөр Өмнөговь аймагт хэлэлцүүлэг болж байгаа бол цаашид Дундговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дархан, Сэлэнгэ гээд бусад аймгуудаар хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.56.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.