АЙМГУУДЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА НАРТАЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-14
Барилгын хөгжлийн төвийн захирал, удирдлагууд аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай зөвлөлдөх уулзалт хийж байна.
Зөвлөлдөх уулзалтыг Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нээж үг хэллээ. Тэрбээр үгэндээ “Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын үр нөлөө энэ жил ч гүйцэт арилаагүй байна. Нийгэм, эдийн засгийн хүндрэл, хөрш орны дайны нөхцөл байдал зэрэг нь барилга, бүтээн байгуулалтын салбарт хүчтэй нөлөө үзүүлж байгаа ч бид дэвшүүлсэн зорилт, арга хэмжээгээ тодорхой үр дүнд хүргэж ажиллаж байгааг онцлоод өнгөрсөн 2022 онд ажил үүргээрээ бусдыгаа тэргүүлсэн газрууд мөн цаашид анхаарч ажиллах шаардлагатай аймгуудыг ч нэр дурьдан цохон тэмдэглэлээ. Мөн онцлох гол ажлуудын нэг болох УИХ-ын 88-р тогтоолыг батлуулж Барилга, байгууламжийн зураг төсөлд дахин магадлал хийх ажлыг зохион байгуулж, барилгын материалын үнийг бодитоор тооцож асуудлыг бага боловч шийдвэрлэж чадсан. Тиймээс бид цаашид ч асуудлыг хамтын хүч, нэг санаа зорилгоор шийдэлд хүрч ажиллах нь чухал” хэмээн үгэндээ онцолсон юм. Ингээд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарын ажил үүрэгт нь амжилт хүсэж, улам хичээж ажиллахыг хүсэн ерөөв.
Уулзалтад Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер Б.Энхболд 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн захиалагчийн хяналтын үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа. Мөн Хот байгуулалт, зураг төсийн институдын эрхлэгч О.Одбаяр “Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн явцын тухай” танилцуулга хийлээ. Мөн Барилгын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим системийн хөгжүүлэлт сэдвээр Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням илтгэл тавив. Түүнчлэн “Нэг яндан, нэг зүрх” хөтөлбөрийн талаар, BIM хэрэгжүүлсэн туршлага зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, оролцогчдын хэлэлцүүлэг, санал асуулгаар уулзалт үргэлжилж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.