Жижиг, дунд үйлдвэрийн газар АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлтэй хамтран ажиллана
П.Ишханд
Үйл явдал
/
2023-11-25
 
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат, Судалгаа, шинжилгээний ажлын хэсгийн ахлагч А.Баянмөнх, Олон нийттэй харилцах хэсгийн ахлагч Г.Баярсайхан болон Ц.Батболд, Г.Баасан, Э.Мөнхжаргал, Б.Отгон, Д.Гантөмөр, Э.Бадамрагчаа нарын гишүүдтэй 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд уулзлаа.
Уулзалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, мэдээллээр хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийн газраас үйл ажиллагааны ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч тулгамдаж буй асуудал бэрхшээл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч цаашид Олон нийтийн зөвлөлөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан ААН-үүд дунд төрийн өндөр албан тушаалтантай хамааралтай зээлдэгч байгаа эсэх талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл авах, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх зэрэг асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцов.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.200.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.