ДАЯН ДЭЛХИЙД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧИЛСАН ҮЙЛСЭЭР ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААГ НЭРЛЭВ
Олон улсад мэдээ, мэдээллийг бэлтгэн түгээдэг "МОНЦАМЭ" агентлагаас өнгөрсөн 2022 онд Монгол Улсыг дэлхийд сурталчилсан онцлох 9 үйл явдлын нэгээр "Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн 20 жил"-ийг нэрлэж, Зэвсэгт хүчнийхэн энэ бөмбөрцөгийнхний сонорт Монгол хэмээх зургаан үсэгтэй орныг алдаршуулсан хэвээрээ байна хэмээн тодотгосон байна.
Уг мэдээлэлд "2022 онд Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиолоо. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд 2002 оноос хойш 20 жилийн хугацаанд олон улсын түвшинд энхийг сахиулахаар хүлээсэн үүргээ биелүүлж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Йемен, Сьерра Леон, Чад зэрэг 7 улсад давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсэн байна.
Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагчдын тоогоор 24, мөн 911 эмэгтэй энхийг сахиулагч эмэгтэйчүүдийг илгээсэн үзүүлэлтээрээ 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Монгол цэрэг НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Олон улсын түвшинд Монгол Улсын энхийг сахиулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ энхийг сахиулагчидтай уулзахдаа "Монголын түүх бол Монгол цэргийн түүх гэдэгтэй санал нийлж байна. Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн, тэр дундаа Монголын энхийг сахиулагчид бусад орнуудын энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдлаа. Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг юм байна" хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.37.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
15 цаг 15 мин
-
15 цаг 25 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин