ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БҮРЭН БИЕЛЖЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-05
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албанаас Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хяналт шалгалтын нэгжүүдийн нэгдсэн тайланг дүгнэн 2023 оны төлөвлөгөөг танилцуулах хурлыг зохион байгууллаа.
Өнгөрсөн онд тус нэгжүүд нь нэгдсэн байдлаар 4 зорилтын хүрээнд нийт 28 ажил төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлууд бүрэн биелжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хээрийн гаралтын бэлтгэл сургуулилтын үеэр холбогдох үүрэг чиглэлийг өгч салбарын хэмжээнд цахим хяналт, шалгалтын нэгдсэн мэдээллийн сангийн программтай болсон төдийгүй цахим нөлөөллийн аян, сэтгэл зүй, ёс суртахуун харилцаа хандлага, төлөвшил, хувь хүний хөгжил манлайллын талаарх сургалтыг тус тус зохион байгуулсан байна.
Мөн Хүний эрхийн үндэсний комисстой 2022-2024 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулж цэргийн алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж буй аж.
Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар хяналт шалгалтын нэгжүүд нь харилцан санал солилцож, ажлын төлөвлөгөөг нэгдсэн байдлаар гаргадаг болсон. Ингэснээр ажлын давхцал, хүнд суртал арилах, нэгжүүдийн ажлын уялдаа холбоо сайжирч шалган туслах, зөвлөх ажил нэлээд үр дүнд хүрч байгааг онцоллоо.
Харин ирэх онд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хяналт шалгалтын нэгжүүд нь улсын дайчилгаа, цэргийн дайчилгааны орон нутгийн хамгаалалтын төлөвлөлтийн баримт бичигт үнэлэлт дүгнэлт хийх, дотоод хяналт шалгалтыг улам сайжруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион байгуулах төдийгүй цахим нөлөөллийн аянд БХЯ-ны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалуудыг татан оролцуулахаар төлөвлөөд байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.73.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.