БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР “БӨРТЭ” ТӨААТҮГ-Т АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны БХЗГ-ын дарга бригадын генерал М.Мөнхбаяр, ЗХЖШ-ын МТГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр нарын албаныхан "Бөртэ" ТӨААТҮГ-т ажиллалаа.
Энэ үеэр тус байгууллагын дарга хурандаа Д.Энхтайван үйлдвэрийн талаар танилцуулж, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болоод тулгамдаж буй зарим асуудлын талаар уламжиллаа.
Уг үйлдвэр нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүний хувцас хэрэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загвар, стандартын дагуу үйлдвэрлэн гаргадаг. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн ЦЕГ-ын харьяанд байсан "Цагаан шонхор" дүрэмт хувцасны үйлдвэрийг “Бөртэ” ТӨААТҮГ-ын харьяанд шилжүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр "Бөртэ" үйлдвэрийн үйл ажиллагаа улам өргөжиж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дүрэмт хувцсыг нэг стандартаар үйлдвэрлэх боломж бүрдэж буй юм. Түүнчлэн, бүтэц орон тоо, хэлтэс, албадууддаа шинэчлэл хийн олон улсын чанарын менежментийн тогтолцоо “ISO:9001-2015”-ыг нэвтрүүлснээр ажлын уялдаа холбоо сайжирч, бүтээгдэхүүний чанар дээшилж, үүнтэй холбогдуулан техник, технологийн зарим өөрчлөлт, шинэчлэл хийгджээ.
Мөн тус үйлдвэр нь албан хэрэглээндээ “Аble soft”, “Cloud 3D”, “Call center” зэрэг программыг нэвтрүүлснээр тухайн үйлчлүүлэгч үйлдвэрлэлийн явцыг цахимаар хянах боломж бүрдэхийн сацуу гар ажиллагааг хөнгөвчлөн ажлын бүтээмж дээшилж байгааг энэ үеэр онцолж байсан юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үргэлжлүүлэн үйлдвэрийн оёдлын тасгуудын үйл ажиллагаатай танилцаж зарим шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх чиглэлийг холбогдох удирдлагуудад өгсөн юм.
Эх сурвалж: Соёмбо редакц
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.100.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 10 мин
-
14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин