Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн насны залуучуудад Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзэл төрүүлэх, цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн ажиллагааг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн 8, 10, 12, 13, 23, 37 дугаар хорооны 80 гаруй цэргийн насны залуус оролцож цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авсан юм.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ийн дарга И.Баттөгс хэлсэн үгэндээ, “Энд хуран чуулсан хүүхэд, залуус та бүхэн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, Батлан хамгаалах үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэх насанд хүрчээ. Тиймээс та бүхнийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж цэргийн албаа нэр төртэй хаана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Үүний дараагаар ЦДБЭЧ-ын болон Баянзүрх дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, хүүхэд залуус, тэдний ар гэрийн төлөөлөлд зориулсан урлагийн хэсэгчилсэн тоглолтоо өргөн барьсан юм.
+8
Бүх хариу үйлдэл:
22Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.169.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 12 мин
-
19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин