Амны хөндийн эрүүл ахуй нь нэг талаас гоо сайхны асуудал мэт боловч нөгөө талаас биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлөгч томоохон хүчин зүйл болдог. Нас залуу байхын хэрээр эрүүл мэнддээ анхаардаггүй, энэ талын мэдлэггүй байгаагийн улмаас хорт хавдар, зүрх судас, бэлгийн сулрал, амьсгалын замын өвчнөөр өвчилж буй залуучуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж буйг эмч нар анхааруулж байна.
Эр цэргийн албанд татагдан ирсэн залуучуудын 80-85 хувь нь амны хөндийн ямар нэг өвчлөлтэй буюу 2-3 шүд цоорсон, ёзоор үлдсэн, үрэвссэн зэрэг шалтгаантай байна. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амны хөндийн эрүүл мэнд” аяныг он гарсаар хэрэгжүүлж эхэллээ.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эмчилгээ, оношилгоог эхлүүлсэн бөгөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн шүдний эмч О.Насандэлгэр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн шүдний эмч Б.Сувд-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн шүдний эмч Э.Долгоржав нар ажиллаж байна.
Томилгоот эмч нар хугацаат цэргийн хаагчдын амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнээс гадна байнгын бүрэлдэхүүнд “Амны хөндийн өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх”, “Шүд цоорох шалтгаан”, “Шүдийг хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна.
+3
Бүх хариу үйлдэл:
20Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.40.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 14 мин
-
14 цаг 57 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин