БХЯ/: ОНЦГОЙ БАЙДЛЫН АВРАГЧ БОЛОН ЦЭРГИЙН ЭМЧ НАР АЖИЛЛАНА
Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй аврагч, эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг илгээхээр болсон.
Тэгвэл баг хэзээ явах, бэлтгэл бэлэн байдал хангасан талаар ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн хэлэхдээ,
-Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Онцгой байдлын Үндэсний аврах бригадаас 25 алба хаагч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 10 алба хаагч эрэн хайх, аврах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Онцгой байдлын 25 алба хаагчийн 5 нь удирдлага, зохицуулалтаар хангах бол 20 нь эрэн хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулах аврагч нар. ЗХЖШ-ын 10 алба хаагчийн тухайд цэргийн эмч нар юм.
БНТУ-аас дэлхийн орнуудыг эрүүл мэндийн тусламж, эрэн хайх аврах ажиллагаа, хүнс болон хувцас хэрэглэлээр хангах хүмүүнлэгийн уриалгыг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна.
Хэзээ нисэх вэ гэж олон хүн асууж байна. Бид нислэгийн зөвшөөрөл хүлээж байна. Турк улсад очих хүртлээ нэлээдгүй улсыг дайран өнгөрдөг учраас тэдгээр орнуудаас зөвшөөрөл авах ёстой. Үүнийг Гадаад харилцааны яамнаас шийдвэрлэхээр ажиллаж байна. Манай 35 хүний бүрэлдэхүүний хувьд бэлэн байдлаа бүрэн хангасан гэсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
8 цаг 16 мин
-
13 цаг 59 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин