БХЯ/: ДАЙН, ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧДЫН ХОРОО БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Дайнд оролцогсдын Монголын хороог Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хороо болгон шинэчлэн зохион байгуулах хурал Офицеруудын ордны Соёлын төв өргөөнд боллоо. Тус хуралд Ирак, Афганистан, Косово, Сьерра Леон, Судан, Өмнөд Судан, Конго, Баруун Сахар, Гүрж, Этиоп-Эритрей зэрэг улсад явагдсан, одоо явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.
Хурлыг нээж Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга чөлөөнд байгаа хурандаа Г.Лүндэн тус хороо болон Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, цэргийн багийг удирдаж байсан ахмад ажилтнуудын хамтарсан санаачилгаар энэхүү хурлыг зохион байгуулж байгааг онцлов.
Дайнд оролцогсдын Монголын хороо нь Ардын хувьсгалын партизануудыг нэтгэсэн байгууллагаас эхтэй бөгөөд эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдал, энх цагийн бүтээн байгуулалтын төлөө зүтгэж, тэмцэж ирсэн дараа дараагийн үеийнхнээр эгнээгээ өргөтгөж, тухайн цаг үедээ тохирсон нэрээр шинэчлэгдэж иржээ. Монгол Улсын төр, засгийн шийвэрээр Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагын алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр 20 гаруй жилийг ардаа үдсэн. Монгол цэрэг-Дэлхийн цэрэг болсноор Олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудаас сайшаал, дэмжлэг хүртэж байгаа билээ.
Чөлөөнд байгаа хурандаа Г.Лүндэн “1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчид цагийн эрхээр цөөрсөөр байгаа бол олон улсын болон энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж хэдэн мянгад хүрээд байна. Энэ нь дайн, цэргийн ажиллагаанд оролцогчдын байгууллагад дараа, дараагийн үеийнхнийг хамруулж ирсэн уламжлалын дагуу өмнөх байгууллагаа шинэчилж өөрчлөн зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс дээрх хороог Дайн, энхийг дэмжих ажиллагаанд ороцлогчдын хороо болгон өөрчлөх тухай асуудлыг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагад танилцуулан Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэн” гэлээ.
Мөн хурлын тэргүүлэгчдээр чөлөөнд байгаа хурандаа Г.Лүндэн, ҮБХИС-ийн зөвлөх профессор, бэлтгэл хошууч генерал Я.Чойжамц, БХЭШХ-гийн судлаач, доктор, профессор бригадын генерал Ц.Гандорж, АЦК-ын штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, ЗХЖШ-ын тэргүүн ахлагч асан Д.Энхбаяр нарыг нэр дэвшүүлж, дэмжлээ.
Мандатын комиссын илтгэлийг уг комиссын дарга бригадын генерал Ц.Гандорж тавьсан бол “Дайнд оролцогсдын Монголын хороог Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хороо болгон өөрчлөх шаардлага, үндэслэл”-ийг чөлөөнд байгаа хурандаа Г.Лүндэн, шинэ хорооны дүрмийн төслийн талаар бригадын генерал Б.Эрдэнэ бат нар танилцууллаа. Хурлын дэгийн дагуу оролцогчид тодорхой асуудлуудыг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлсний дараагаар Удирдах зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулж, Хяналтын зөвлөлийг сонгож баталгаажуулсан юм.
Энэ үеэр Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны тэргүүнээр бэлтгэл хошууч генерал Я.Чойжамц, дэд тэргүүнээр бэлтгэл хошууч генерал Б.Барямагнай, ерөнхий нарийн бичгийн даргаар чөлөөнд байгаа хурандаа Г.Лүндэн нар сонгогдлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
7 цаг 12 мин
-
12 цаг 55 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин