БХЯ/: “ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-13
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх замаар эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэхэд төрийн цэргийн болон төрийн байгууллагуудын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Зэвсэгт хүчний 322 дугаар салбар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Гаалийн газар, Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, доктор, зөвлөх инженер, бригадын генерал Д.Баасандамба “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба Батлан хамгаалах тогтолцоо”, “Үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт”, “Орон нутгийн хамгаалалтын тогтолцоо” зэрэг сэдвээр лекц, уншиж холбогдох мэдээ мэдээллийг нийт бие бүрэлдэхүүнд өгсөн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.42.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.