БХЯ/: НИСГЭГЧ, ИНЖЕНЕР ТЕХНИКЧДИЙН УР ЧАДВАР НЭМЭГДСЭЭР БАЙНА
Байлдааны сөнөөгч онгоцны эскадриль, байлдааны сөнөөгч онгоцны засварын төв, нислэгийн үйлчилгээний батальоны бие бүрэлдэхүүн нислэгийн урьдчилсан бэлтгэлийг хангаж, байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч хошууч Б.Батболдын удирдлагын дор ахмад Х.Энх-Амар, ахлах дэслэгч Б.Цолмонбаатар, ахлах дэслэгч Б.Хэрлэн зэрэг нисгэгчид дадлагын нислэгийг амжилттай гүйцэтгэлээ.
Сургууль дадлагын нислэгээр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн байцаагч-нисгэгч ахлах дэслэгч Б.Цолмонбаатар, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байлдааны сөнөөгч онгоцны эскадрилийн ахлах нисгэгч-штурман ахмад Х.Энх-Амар нар бие даасан нислэг, мөн байлдааны сөнөөгч онгоцны эскадрилийн их бие хөдөлгүүрийн механикч дэд ахлагч Б.Алтаншагай, байлдааны сөнөөгч онгоцны засварын төвийн техникч ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар бие даасан нислэгийн урьдчилсан бэлтгэлийг гүйцэтгэж, нислэг, нислэгийн аюулгүй байдлыг ханган, нисгэгч инженер техникийн бүрэлдэхүүн мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.
Уг сургууль дадлагын нислэгийг цаг уурын эрс хүйтэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал, бүрэнхий үеийн нөхцөл байдалд үргэлжлүүлсэн нь нисгэгчдийн нислэгийн ур чадварыг сорьсон, бататгасан онцлог ач холбогдолтой байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.97.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин