БХЯ/: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бейбутович Койшибаевыг хүлээн авч уулзлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-06-26
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Габит Бейбутович Койшибаевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён Г.Б.Койшибаевтай албан ёсоор танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хооронд тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа, тэр тусмаа цэргийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын 2006 оны хэлэлцээрийн дагуу өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар талууд санал солилцлоо.
Элчин сайд Г.Б.Койшибаев Батлан хамгаалахын сайдыг цаг зав гарган уулзсанд талархал илэрхийлж, цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.103.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.