БХЯ/: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ОФИЦЕР, АХЛАГЧ, АЖИЛТАН АЛБА ХААГЧ, АХМАДУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛАВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-07-07

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эл өдөр Батлан хамгаалах салбар офицер, ахлагч, ажилтан алба хаагч, ахмадуудаа шагнаж урамшууллаа.
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нар оролцож улс орноо батлан хамгаалах үйлсэд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ хоёргүй сэтгэлээр зориулан ажилласан ахмад дайчид болон өдгөө албандаа үр бүтээлтэй ажиллаж буй нийт 50 гаруй офицер, ахлагч, ажилтан алба хаагчдад Төрийн дээд одон, медаль болон Батлан хамгаалах салбарын шагналыг гардуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.31.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.