Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан боллоо.
Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонслоо. Мөн хороодын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хийгдэж буй ажлуудад хяналт тавьж ажиллах, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг чиглэл болголоо.
Дүүргийн Засаг даргын санаачилгаар “Ногоон бүс” төслийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд үлдсэн 17, 18, 23 дугаар хороодын камерын цэгийн байршлыг авч, түүнчлэн 1-24 дүгээр хороодын сургууль цэцэрлэгийн орчин дахь камержуулалтыг шалгаж, камер нэмэх шаардлагатай цэгийн талаар мэдээллийг хороодын Засаг дарга нараас авлаа.
Мөн сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч цас орж байгаатай холбогдуулан гудамж талбайд цас, мөс хуримтлагдаж иргэд халтирч унах, бэртэх тохиолдол гарч байна. Тиймээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг орчмын 50 метр газрын цэвэрлэгээг хийж ажиллах талаар анхаарахыг үүрэг болгов.
-
2024-11-20
-
2024-11-20