СХД/ MONGOLUX БРЭНД ТӨРӨН ГАРЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-13
 
БНСУ-ын буцалтгүй тусламжаар хөгжүүлэх брэнд төсөлд Монгол Угалз Урлаачдын холбоо шалгарч, төслийн хаалтын үйл ажиллагаа болов. Тус ажиллагаанд БНСУ-ын элчин сайд, төслийн удирдлагууд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, Дэлхийн зөн ОУ-ын байгууллын монгол дахь төлөөлөгчид, төсөлд шалгарагч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Бүгд найрамдах Солонгос Улсаас 2023 оны “”IP sharing” төслийг зарлаж, үүнд дэлхийн 18 орны нийт 54 төсөл өрсөлдсөн юм. Уг төсөлд Монгол Улсын “Монгол Угалз Урлаачдын Холбоон”-оос бичсэн төсөл шалгарч 4 төрлийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг авсан. Тухайлбал Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн газар KIPO болон Шинэ бүтээлийг дэмжих нийгэмлэг KIPA-ийн зарласан “Тохиромжтой технологи ба нэг тосгон-нэг бренд” богино хугацааны төсөлд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагаас “Монгол Угалз Урлаачдын Холбоо”-ны гар урлал, эсгий урлалаар төслийг бичиж шалгарсан юм.
Уг төслийн хүрээнд MONGOLUX бренд хөгжүүлэлтийн суурийг тавьж, тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах, брэнд хэрхэн хөгжүүлэх талаарх цогц сургалтыг орж байна.
Энэхүү төслийн хүрээнд үндэсний гар урлалын бүтээгдэхүүнийг орчин үе технологитой хослуулсан шинэлэг бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.242.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.